суббота, 8 октября 2011 г.

Дэлхийн гайхамшигт газрууд

Байгаль эхийн бүтээсэн гайхамшигт зүйлс дэлхийн өнцөг булан бүрт бий. Үүнээс гадна хүний гараар бүтсэн гайхамшигт газрууд ч бас бий. Тэдгээрийн заримаас нь товч танилцуулъя. Танилцуулгыг бэлтгэхдээ нээлттэй эх сурвалжуудыг ашиглав.
Усан гүүр
Дэлхийн анхны аква хүрээлэнг 1989 онд Бразилийн Форталеза хотын ойролцоо барьжээ. Тухайн үедээ 3 усан гүүр, наран шарлагын жижигхэн газартайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө 180 000 кв.м талбайг хамарч ресторан, музей, цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал, мөн маш том аква хүрээлэн бүхий аялал жуулчлалын том цогцолбор болж чаджээ. Аква хүрээлэнгийн “Инсано” усан гүүр нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог бөгөөд энэхүү амжилтаараа Гиннессийн номонд бичигдсэн байдаг байна. Түүний өндөр нь 41 м. Энэ нь 14 давхар барилгаас бага зэрэг өндөр гэсэн үг аж. Гүүрээр доош гулгахад 4-5 секунд зарцуулдаг ба дунджаар 105 км/цагийн хурдтай буудаг гэнэ. Хүүхэд болон зүрх судасны өвчтэй, жирэмсэн, илүүдэл жинтэй, мөн 140 см-ээс намхан хүмүүст энэ гүүрээр гулгахыг хориглодог байна.
Гэр-чулуу
Португалийн Фафе хотоос холгүй газарт 1974 онд нэгэн гайхалтай байшинг барьжээ. Энэ гэр алдарт Флинтстоун хүүхэлдэйн кинон дээр гардаг байшинг санагдуулдаг гэнэ. Үнэндээ энэ гэрийг барьсан барилгачид дөрвөн ургаа чулууг ашиглан хийсэн аж. Дотроо 2 давхартай, ил зуухтай, мөн усан сантай гэнэ. Цонх, хаалгыг нь сум нэвтэрдэггүй материалаар хийсэн байдаг хэдий ч байшинг бариулсан эзэн нь өдгөө эндээ амьдардаггүй юм байна.

пятница, 7 октября 2011 г.


Алдаагүй илтгэх 10 зарчим

1. Илтгэх сэдвээ сайтар боловсруулах
2.Илтгэлээ цаг гарган бэлдэх
3. Дадлага хийх
4. Өөртэй итгэлтэй байх
5. Ярих нөхцөл байдалаа тогтоох
6. Тэнхимийн талаарх мэдээлэл олж авах
7. Илтгэх зорилгоо тогтоох
8. Сэдвийнхээ талаар нөөц мэдээлэлтэй
9. Илтгэх үедээ мэдрэмжээ ашиглаж сурах
10. ярих аргад суралцах

среда, 5 октября 2011 г.

Саятны амжилтын 21 нууцаас

Агуу ихийг мєрєєд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хvмvvс єнєєдєр тэдэнд юу байгаагаас илvv ихийг хvссэн мєрєєдлєєс гараагаа эхэлсэн байдаг. Та єєрийнхєє амьдралыг орвонгоор нь эргvvлж, єєрийнхєє хvсч байгаа тэр амьдралаа зєгнєж тєсєєлєн бодохыг єєрєєсєє шаард. Агуу ихийг мєрєєдєх нь таны зорилгодоо хvрэх тухайлбал, санхvvгийн хараат бус байдалд хvрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бvрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож. байснаа бvгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн vйл ажиллагааг сонгон авч, тvvнийгээ яаравчлан биелvvл.

Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хєвєлзєж яваа єєрсдийнхєє бvдэг мєрєєдлийг агаараас салгаж аваад тvvнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хvмvvс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг єєрсдийнхєє зорилгын тухай бодоход зарцуулдаг. Үvний vр дунд тэд єєрийнхєє зорилгод хvрэх чиглэлээр тасралтгvй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хvнд улам бvр ойртон очдог. Мєн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бvрийг "Би" гэдэг vгнээс эхэл.